Монголын БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээг 120 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна

Хуваалцах:
Монголын БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээг 120 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна

Монгол Улсын БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ 2026 онд Засгийн газрын 95 сая тонны зорилтыг давж, 105 сая тонн хүрэх төлөвтэй байгаа бөгөөд ирэх онд тээврийн дэд бүтэц сайжирч, үнийн өрсөлдөх чадвар нэмэгдэх хэрээр экспортын биет хэмжээ дахин 15 орчим хувиар өсөж, 120 сая тонн хүрнэ гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ.

БНХАУ-ын Шаньси мужид гарсан уурхайн ослын дараах аюулгүй ажиллагааны шалгалтууд дотоодын олборлолтын сэргэлтийг хязгаарлаж байгаа тул БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 2027 оны эхний хагас хүртэл үргэлжилж болзошгүйг “Bloomberg Intelligence”-ийн шинжээч Ортис Фан, Ахлах шинжээч Мишель Люн нар шинэ судалгаандаа бичсэн байна. Иймд тус улсын Монгол, Австрали, ОХУ-аас авах импортын эрэлт өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй. Хэдий тийм боловч Австралийн тээврийн зардал өсөж, БНХАУ-ын худалдан авагчид нийлүүлэлтээ төрөлжүүлж байгаа нь Монголын нүүрсэнд давуу тал олгож буйг тодотгожээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих