Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, биеийн жингийн өөрчлөлт ихээр илэрч байна

Хуваалцах:
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, биеийн жингийн өөрчлөлт ихээр илэрч байна

ЭМЯ, Боловсролын яам хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж буй юм. ТОдруулбал, аравдугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд:

• 198,302 хүүхэд буюу зорилтот бүлгийн 69.4 хувь нь үзлэгт хамрагдаж эхэлсэн.

• 130,450 хүүхэд буюу 45.7 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрсдэлийн үнэлгээгээр 26.3 хувь нь хэвийн, 24.1 хувь нь бага эрсдэлтэй, 41.2 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлжээ.

Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрч байна.

Энэ удаагийн эрт илрүүлгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан гурав,, зургаа, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлж байна.

Үзлэгийн гол зорилго нь хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай нэмэлт үнэлгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, хүндрэлээс урьдчилан сэргийлэх юм.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх