Путин, Ши Жиньпин нар ШХАБ-ын уулзалтын үеэр "Сибирийн хүч-2"-ын талаар хэлэлцэнэ

Хуваалцах:
Путин,  Ши Жиньпин нар ШХАБ-ын уулзалтын үеэр "Сибирийн хүч-2"-ын талаар хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтад оролцохоор Киргиз улсад хоёр өдрийн айлчлал хийж байна. Оросын төрийн тэргүүний хөтөлбөрт ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, "ШХАБ+" хэлбэрийн уулзалт болон бусад орны удирдагчидтай хийх олон тооны хоёр талын уулзалт багтжээ. Бишкек хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр, маргааш буюу хоёр өдөр үргэлжилнэ. Үүний зэрэгцээ хоёр талын олон уулзалт болох талаар Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ. Бишкект ирмэгцээ Ерөнхийлөгч Хятад улсын төрийн тэргүүн, Ши Жиньпинтэй уулзах юм байна.

Энэ нь тэдний хувьд энэ онд хийж буй хоёр дахь уулзалт болох бөгөөд удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд болон дэлхий нийтийн анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэх аж. Ушаков "Сибирийн хүч-2" (Power of Siberia-2) хийн хоолойн гэрээ эцэслэгдэх эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй, зөвхөн энэ сэдвийг хоёр талын түвшинд хэлэлцэнэ хэмээжээ. Үүний дараа Оросын төрийн тэргүүн өөр нэг гол түнш болох Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах юм байна.

Оросын төрийн тэргүүн есдүгээр сарын 1-нд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян болон тус арга хэмжээг зохион байгуулагч Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нартай уулзахаар төлөвлөж байна.

Гэсэн хэдий ч энэхүү жагсаалт нь бүрэн гүйцэд биш юм. Ерөнхийдөө ийм төрлийн уулзалтууд нь төрийн тэргүүнүүдэд урьдчилсан нарийн зохицуулалт шаардахгүйгээр шууд харилцах боломжийг олгодог. Песковын хэлснээр, Путин арга хэмжээний үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй төлөвлөгдөөгүй уулзалт хийх магадлалтай байгаа аж.

https://tass.com/politics/2179647


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих