М. Учрал


Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 91 хувьд олгоно

hi

Төрийн ордонд Зассгийн газрын холбогдох сайд нар 2023 төсвийг танилцуулж байна. /2022.09.28/

Сангийн сайд Б.Жавхлан: "Ирэх оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд нь 1.3 их наяд төгрөг төсөвлөж байна. Хүүхдийн мөнгөний хувьд цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих томоохон төсвийн бодлого байсан. Үүнийг цаашид огцом бууруулах боломж байхгүй. Энэ үед өрхийн орлогын түвшинд өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах боломжийг баталгаажуулж байгаа юм.

ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна. ҮСХ дээр байгаа тооцоогоор нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.6 сая төгрөг байна. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд байна

Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь хадгалж барих боломж бүрдэж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь хадгална" гэв. 

Өндөр орлоготой буюу 3,5 саяас дээш орлоготой иргэдийн хүүхдийн мөнгийг хасна. Энэ нь нийт хүүхдүүдйн есөн хувийг эзэлж байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0