Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан

Хуваалцах:
Монголын тусгаар тогтнолыг  хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Энэ үеэр олон улс судлаач Г.Тодоос айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тодрууллаа. Тэрбээр "Монгол, Финландын харилцааг дипломат харилцаа тогтоосон 1960-аад оноос эхтэй гэж боддог. Гэхдээ хоёр орны харилцааны эхлэлийг зөвхөн тэр үеэс тооцох нь өрөөсгөл. Улс төрийн гэхээсээ илүү хамтын ажиллагааны түүхийг сөхвөл тэртээ 1910-аад оноос эхэлдэг. Тухайлбал, 1910 онд Финландын эрдэмтэд Монголд анх очиж гэрэл зураг авч байсан түүхтэй. 1910 он буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд Богт Хаант улсыг байгуулсан. Тухайн үед Монголыг тусгаар тогтнолоо сэргээх, Хаант орос улстай дипломат харилцаа тогтооход финланд хүмүүс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед монголчууд тусгаар улсаа байгуулж, нийт есөн улсад ноот бичиг илгээсэн. Өөрсдийгөө Чин улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан баримт бичиг илгээх тухай зөвлөгөөг финландчууд бидэнд өгсөн байдаг. Тэр үеийн түүхэн баримтуудаас харахад Австри, Унгар, Америк, Япон, Англи, Герман, Франц улсад ноот бичиг илгээн, Монголын тусгаар тогтнолыг зарлан, хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан гэдгийг тэр болгон мэддэггүй. 

Мөн судлаачийн зүгээс хоёр зүйлийг анзаарч байна. Нэн тэргүүнд боловсрол байна. Финланд улсын боловсролын хувьд хэд хэдэн тоон үзүүлэлт статистик бий. Тухайлбал, тус улс жилдээ боловсролын салбарт 14 мянган ам.доллар нэг иргэндээ зарцуулдаг тоо судалгаа байдаг. Боловсролын салбарт хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх талд яаж анхаарч байгааг илтгэж буй хэлбэр юм. Финланд улс ОХУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг улсын нэг. Финланд улсын тэргүүлэх таван чиглэлийн нэгдүгээрт, батлан хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал болон хувь хүний хамгаалал талаасаа маш өндөр зэрэгт тооцогддог улс юм.

Харин манай улс  түлхүү кибер аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөө гэдгээр Европт тэргүүлдгээрээ онцлогтой  орон. Бизнес форумын үеэр анхаарал татсан асуудал нь уул уурхай, уул уурхайн системийн автоматжуулалт талаас  тэргүүлдэг улсын нэг  юм билээ. 

Финланд улстай Монгол Улс дипломат харилцаагаа өргөжүүлснээр Монгол Улсын Европ дахь тэр дундаа Нордикийн орнуудын харилцааг сайжруулснаар манай улс олон тулгуурт гадаад бодлогоо илүү өргөжүүлж, улам бэхжүүлэх чухал ач холбогдолтой” гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх