Халх Нөмрөгийн дархан цаазат газар дахь түймрийг унтраахаар 100 гаруй хүн, 17 автомашинтай ажиллаж байна

Хуваалцах:
Халх Нөмрөгийн дархан цаазат газар дахь түймрийг унтраахаар 100 гаруй хүн, 17 автомашинтай ажиллаж байна
Халх Нөмрөгийн дархан цаазат газар,  Задгайт , Хоньт, Азарга уул орчим , Ар Өвөр дуут чиглэлийн түймрийн голомтод хурандаа Б.Мягмардорж ахлан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 38 алба хаагч, таван автомашин, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, хоёр автомашин, Хилийн цэргийн ангиас найман алба хаагч, хоёр автомашин, Халхгол сумын ЗДТГ-ын мэргэжлийн ангийн 14 ажилтан, гурван автомашин, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, нийт 100 гаруй хүн, 17 автомашинтай түймрийн голомтод ажиллаж байна. Нэмэлтээр Сүхбаатар, Хэнтий аймаг болон Багануур дүүргээс 24 алба хаагч, гурван автомашинтай бүлгийг татаж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх