
Завхан аймгийн есөн суманд баавгай орж ирсэн тухай дуудлага 42 удаа бүртгэгдсэн байна. Баавгайн халдлагаас болж 21 өрхөд бодит хохирол учирсан бөгөөд бусад хохирол, зардал ч нэмэгдэж байгааг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.
Баавгай долоон үхэр, 11 бог идэж, гурван үхэр хүндээр шархдуулжээ. Аймгийн онцгой комиссын чиглэлээр баавгай ихээр үзэгдэж буй газруудад онцгой, цагдаа, сум, аймаг, байгаль орчны газрын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Тиймээс иргэд, малчид сонор сэрэмжтэй байж баавгайн асуудлаар Завхан аймгийн онцгой байдлын 7046101, 7046105 утсаар, Завхан аймгийн байгаль орчны газрын 99468800, 99060809 утсаар холбогдоорой.




