Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төмөр замаар галт тэргээр зорчлоо

Хуваалцах:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төмөр замаар галт тэргээр зорчлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багахангай өртөөнд хүрэлцэн ирснээр үйл ажиллагаа эхэлж, түүнийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар угтан авлаа.
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төмөр замаар галт тэргээр зорчлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төмөр замаар галт тэргээр зорчлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ төмөр замаар галт тэргээр зорчлоо
 
Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын явц, инженерийн онцлог шийдлүүдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны төлөөлөгчид Багахангай өртөөнөөс галт тэргээр хөдөлж, шинээр баригдсан төмөр замын дагуу зорчлоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багахангайгаас Эмээлт хүртэл шинэ төмөр замын чиглэлээр зорчих явцдаа трассын 38 дугаар километрт байрлах 33 метр гүн ухмал, 43 дугаар километрт баригдсан төмөр замын хамгийн өндөр гүүр зэрэг инженерийн онцлох байгууламжуудтай газар дээр нь танилцав.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх