ЭНТЕРТАЙМЕНТ

Морин хуур найрал хөгжмийн "Novel Melody" тоглолт Улсын Филармонийн тайзнаа

Хуваалцах:
Морин хуур найрал хөгжмийн "Novel Melody" тоглолт Улсын Филармонийн тайзнаа

Морин хуур найрал хөгжим 1992 онд байгуулагдаж, 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 24 хөгжимчний бүрэлдэхүүнтэйгээр анхны тоглолтоо толилуулсан түүхтэй.

Тус өдрийг уран бүтээлийн хамт олны төрсөн өдөр хэмээн үздэг бөгөөд жил бүрийн 04 дүгээр сарын 16-нд шинэ уран бүтээлийн тоглолтоор үзэгч, сонсогчдодоо бэлэг барьдаг уламжлал тогтжээ. Мөн энэ өдрийг Монгол Улс морин хуур найрал хөгжимтэй болсон түүхэн өдөр хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй гэж хэлж болох...

2026 оны 04 дүгээр сарын 16-нд тохиох энэ удаагийн “Novel Melody” тоглолтоор Морин хуур найрал хөгжим нумт хөгжмийн бүрэлдэхүүнд зориулсан бүтээлүүдийг онцлон толилуулахаар бэлтгэл сургуулилтаа хангаад байна.

Эрхэм үзэгч та бүхэн Морин хуур найрал хөгжмийн гайхалтай бүтээлүүдийг сонордож хөгжмийн эгшгээр дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэхийг урьж байна.

Хугацаа: 2026.04.16 19:00 цагт

Улсын Филармонийн концертын танхим

Тасалбарыг https://ticket.mn/event/2996/ болон Улсын Филармонийн кассаас

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9942-1853

Морин хуур найрал хөгжмийн "Novel Melody" тоглолт Улсын Филармонийн тайзнаа


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх