Дэлхийн хамгийн жижиг улсын нэг нэрээ өөрчилжээ

Хуваалцах:
Дэлхийн хамгийн жижиг улсын нэг нэрээ өөрчилжээ

Дэлхийн гурав дахь жижиг улс буюу Номхон далайд орших арал улс болох Науру нэрээ өөрчилж, "Наоэро Бүгд Найрамдах Улс" болгожээ. Тус улсын Ерөнхийлөгч үндэсний хэл дээрх бичлэг болон дуудлагад нийцүүлэн нэрээ өөрчилж буйгаа зарлажээ.

НҮБ-ын цахим хуудсанд тус улсыг шинэ нэрээр нь тэмдэглэсэн бөгөөд Засгийн газраас уг өөрчлөлтийг хийх хүсэлтийг зургадугаар сард НҮБ-д гаргаж байсныг дурдсан байна. Австрали, Шинэ Зеландын Гадаад хэргийн яамд, мөн тус бүс нутаг дахь АНУ болон Хятадын Элчин сайдын яамд ч мөн өөрсдийн цахим хуудсандаа тус улсыг "Наоэро" хэмээн нэрлэх болжээ.

Тус улсын олон улсын код NRU-аас NRO болж өөрчлөгдөх бөгөөд ард иргэдийг нь "Nauruan" гэхийн оронд "dei-Naoero" гэж нэрлэх болно. Гадаадад ихэвчлэн "Now-roo" (Нау-ру) гэж дуудагддаг байсан бол шинэ нэрийг "Now-ero" (Нау-эро) гэж дуудах юм.

https://www.independent.co.uk/news/world/australasia/nauru-name-change-naoero-population-country-b3027291.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих