
МЭДЭГДЭЛ
Сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны аравдугаар сарын 9-ний шөнө цагдан хорьсныг эрс эсэргүүцэж, холбогдох байгууллагуудаас нэн даруй хариу тайлбар шаардаж байна.
Чөлөөт хэвлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, олон нийтийн мэдэх эрх нь ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүйгээр хэрэглэх, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хориг саад учруулах, хорьж цагдах байдлаар айдас, дарамт бий болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.
МСНЭ дараах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.
Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш.
МСНЭ сэтгүүлч Т.Шинэбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад шаардлага тавьж ажиллах болно.
Сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах үйлдэлтэй бид эвлэрэхгүй! Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалъя! Хууль ёс, шударга ёсыг чанд сахиулъя!
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ




