“Hindustan Times”: Энэтхэг-Монголын шууд нислэг эхэлж, аяллын хугацааг 18 цагаас ердөө 5 цаг болгон богиносголоо

Хуваалцах:
“Hindustan Times”:  Энэтхэг-Монголын шууд нислэг эхэлж, аяллын хугацааг 18 цагаас ердөө 5 цаг болгон богиносголоо

Даваа гарагт Шинэ Дели болон Улаанбаатар хотыг холбосон шууд нислэг эхэлснээр Энэтхэг, Монгол улс хоорондын аяллын хугацаа 13-18 цагаас ердөө таван цаг орчим болж буураад байна. Улаанбаатараас ирсэн анхны нислэг даваа гарагийн өглөөний 07:20 цагт Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын гуравдугаар терминалд газардсан байна. Түүнчлэн буцах чиглэлийн анхны нислэг Шинэ Дели хотоос 16:37 цагт хөөрчээ.

Долоо хоног тутмын нислэг

Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны X (хуучнаар Twitter) хуудастаа мэдээлснээр, уг нислэг нь долоо хоног бүрийн даваа гарагт хийгдэх бөгөөд хугацаа нь таван цаг байх аж.

Шууд нислэгийн үйлчилгээ үзүүлэгч

Нислэгийг Монголын "Хүннү Эйр" (Hunnu Air) компани гүйцэтгэх бөгөөд ингэснээр зорчигчид өмнө нь Хонконг, Бээжин эсвэл Инчеон хотоор дамжин өнгөрөх шаардлагатай байсан бол одоо шууд нисэх боломжтой болж,  аяллын хугацаа буурч байгаа юм.

 Аялал жуулчлалыг дэмжих нь

Энэхүү санаачилга нь аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээ авах болон бизнесийн зорилгоор Энэтхэг, Монгол Улсын хооронд зорчих аяллыг хөнгөвчлөх төлөвтэй байна.

Тогтмол нислэгийг эхлүүлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах шашны аялал жуулчлал, мөн Энэтхэгээс Монгол руу чиглэсэн эмнэлгийн болон өвлийн аялал жуулчлал идэвхжих болно гэдгийг холбогдох албаныхан онцолжээ.

 Визийн хөнгөлөлт

Энэхүү нислэгийн талаар 2025 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Хайдарабад Хаус (Hyderabad House)-д болсон Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр зарласан билээ.

https://www.msn.com/en-in/news/other/india-mongolia-direct-flights-begin-reduce-travel-time-from-18-hours-to-just-5-check-details/ar-AA2daPkY?ocid=BingNewsSerp


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих