Зэс тонн нь 14,491 ам.доллароор арилжаалагдаж байна

Хуваалцах:
Зэс тонн нь 14,491 ам.доллароор арилжаалагдаж байна

Дэлхийд зэсийн нийлүүлэлтээр тэргүүлэгч Чили улсын олборлолт энэ онд дунджаар долоон хувиар буурах төлөвтэйг тус улсын Сангийн сайд нь мэдээлжээ. Энэ нь Чили улсын Засгийн газрын албан ёсны зэсийн үйлдвэрлэлийн төсөөлөлд дурдагдсанаас ч огцом уналт юм. Хэдий тийм боловч 2027 онд олборлолт нь хэсэгчлэн сэргэх төлөвтэйг тэрбээр онцолсон байна. Чилийн зэсийн экспорт наймдугаар сард хүчтэй шуурга, уурхайн саатлын улмаас 4.62 тэрбум ам.доллар болж, 2025 оны долоодугаар сараас хойших доод түвшинд хүрсэн юм.

БНХАУ-ын худалдан авалт нэмэгдсэн гэсэн төлөв ажиглагдсанаар олон улсад зэсийн үнэ өсөөд буй. Тухайлбал,  Лондоны Металлын биржид зэсийн ханш пүрэв гарагт 1.8 хувиар чангараад байна. Сүүлийн байдлаар тонн нь 14,491 ам.доллароор арилжаалагдаж байна. БНХАУ-ын импортлогчид Шанхайн Яншань боомтод ачаагаа баталгаажуулахын тулд зэсийн фьючерс үнэ дээр нэмж төлдөг премиум ханш сүүлийн өдрүүдэд эрс өсжээ. Энэ нь БНХАУ-ын зэсийн спот арилжааны эрэлт нэмэгдэж буйн илрэл болж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих