ЭНТЕРТАЙМЕНТ

“Black Pink” хамтлагийн Рүжэ шинэ дууныхаа клипийг iPhone 18 Pro утсаар бүтээжээ

Хуваалцах:
“Black Pink” хамтлагийн Рүжэ шинэ дууныхаа клипийг iPhone 18 Pro утсаар бүтээжээ

BLACKPINK хамтлагийн гишүүн Рүжэ энэ сарын 18-нд “New Trick” нэртэй шинэ уран бүтээлээ сонсогчдод хүргэхээр болжээ.

Түүний шинэ дууны клип технологийн шийдлээрээ мөн олны анхаарлыг татаж байна. Учир нь Рүжэ уг дууны клипээ Apple компанитай хамтран бүтээж, шинээр танилцуулсан iPhone 18 Pro загвараар зураг авалтаа хийсэн байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь Рүжэгийн уран бүтээлийг төдийгүй Apple-ийн шинэ төхөөрөмжийн камерын боломжийг олон нийтэд харуулах онцгой сурталчилгааны төсөл болж байгаа юм. Apple компани өнгөрсөн лхагва гарагт буюу iPhone-ийн шинэ цувралаа танилцуулсан. Тус арга хэмжээний үеэр iPhone Duo, iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудыг олон нийтэд дэлгэсэн юм.

Ийнхүү Рүжэгийн “New Trick” дууны клип нь шинээр худалдаанд гарах iPhone 18 Pro-ийн камерын технологийг бодит уран бүтээлээр харуулах анхны томоохон төслүүдийн нэг болж байна.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих