НИЙТЛЭЛОнцлох

Г.Занданшатар урагш алхая гэвэл Б.Энхбаяр, З.Дашдаваа хоёрыг соль!

Хуваалцах:
Г.Занданшатар урагш алхая гэвэл Б.Энхбаяр, З.Дашдаваа хоёрыг соль!
0:00 / 0:00

    Баттөмөрийн Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн хуулийн илд гэж нэгэнтээ өөрийгөө “тунхаглаж” асан бол эдүгээ Л.Оюун-Эрдэнэ нь түүнийг илдлэн “дуусгах” баримтыг  АТГ-т өглөө.

Б.Энхбаяр дэд сайдтайгаа хамжаад, “Л.Оюун-Эрдэнийн ярьсан болгон худал. Тэр сэтгэцийн хоёр туйлт өвчтэй хүн байна” гэж мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнэ сэтгэцийн асуудалтай хүн юм бол түүнээр таван жил Ерөнхий сайд хийлгэсэн монголчууд мөн хөөрхийлөлтэйеэ. Б.Энхбаярын хэлээд байгаа өвчин Л.Оюун-Эрдэнэд байгаа бол ийм хүнийг Ерөнхий сайдаар тавьсан МАН, мөн өдгөөн Ерөнхийлөгч буруутай болж таарна. Гэвч Л.Оюун-Эрдэнэ сэтгэцийн өвчтэй гэсэн баримт, магадлагаа одоо хэр нь алга. Мөн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн Н.Энхбаярын олон сая долларын авлигыг ч нотолсон баримт сэлт алга.

Үүнийг тодруулах хүн, тунхаглах, магадлах хүн АТГ,дарга З.Дашдаваа л даа. З.Дашдавааг лут ажилласаан гээд Л.Оюун-Эрдэнэ зургаан жилээр улираасан.

Анх З.Дашдавааг Х.Баттулга, У.Хүрэлсүх нар улсын гурав, нэгдүгээр эрх мэдэлтүүд байхдаа томилж байв. Энэ утгаараа З.Дашдаваа мөн эдгээр хүмүүсийн ч хүн. Г.Занданшатарыг Ерөнхий сайд болонгуут ТУГ.МН бичиж байв.

“Зандан Ерөнхий сайд аа, Тагнуул, АТГ-ын даргаа өөрөө томил оо. Та бол хууль хэрэгжүүлэх, хулгай авлигатай тэмцэх хуулийг хэрэгжүүлэх хүн, өөрийн гэсэн хүчтэй, гартай бол оо” гэж бичиж байв. 

Гэвч энэ хоёр чухал байгууллага дээр Г.Занданшатар Ерөнхий сайд өөрөө хүн томилоогүй, нэг үгээр хэлбэл өмнөх Ерөнхий сайдын тавьсан АТГ-ын даргатай, өмнөх өмнөх Ерөнхий сайдуудын томилсон Тагнуулын даргатай энэ хүрэв.

Эдүгээ Г.Занданшатар хамгийн итгэл найдвар болгож, нэгэн цагт Л.Оюун-Эрдэнэ ч итгэл найдварын туйл болгож байсан Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар тавьсан билээ. Гэтэл Б.Энхбаяр нь одоо нотлогдоогүй байгаа боловч, ард түмний санаа сэтгэлгээнд үлэмжийн том авлигачаар нэгэнт тодорсныг Л.Оюун-Эрдэнэ бий болгочихлоо.

З.Дашдаваа Л.Оюун-Эрдэнийн өгсөн баримтаар ажиллах уу, Засгийн тэргүүн Г.Занданшатарын хуулийн илдийг хугалах уу гэдэг улс төрийн ац сонголтын өмнө ирчихэж. З.Дашдаваа угаасаа их олон ац улс төрийн, олон ац улс төрчдийн дунд яваад л байгаа юм. Энэ бол ажлын үрийг урагшлуулахгүй нь ойлгомжтой л доо.

Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдэг үгтэй юм чинь. Шулуухан хэлэхэд Г.Занданшатар одоо цаашаа явъя гэж бодож байгаа бол, урагшлая гэж тунгааж байгаа бол АТГ-ын даргаа сольж байж л урагш гишгэнэ.

Б.Энхбаяр нь ч байна уу, Л.Оюун-Эрдэнэ нь ч байна уу, хамаагүй "нударчих", жинхэнэ үнэний төлөө Ерөнхий сайддаа хань бараа, илд болох АТГ-ын даргыг Г.Занданшатар тавих хэрэгтэй. Эс бөгөөс авлига хулгайтай тэмцэх Г.Занданшатарт өнөөгийн улс төрчдийн зодоон өөдтэй алхалт ер өгөхгүй. Цаашилбал Г.Занданшатар Хуулийн сайдаа ч шинээр томилох хэрэгтэй нь харагдаж байна. Б.Энхбаяр шударгадуу байж болно. Гэхдээ цэвэр биш хүн нь улам улам  л тодроод байна.

Тиймээс Г.Занданшатар урагш алхая гэвэл Б.Энхбаяр, З.Дашдаваа хоёрыг хоёуланг нь соль. Эрх нь бүрэн байгаа.  З.САЙНТӨГӨЛДӨР


0:00 / 0:00
Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2026-03-25 14:04:17

Хүүкийн хүн болсон ш дэ цаадах чинь

Зочин 2026-03-25 11:21:36

Хүрэлсүх байгаа цагт Зандан өөрөө мэдэн хүн томилж чадахгүй шүү дээ

Зочин
Сэтгэгдэл бичих