
Б.Чойжилсүрэн хэлж байна. Би сайд болохдоо “Аргална аа” гэж хэлсэн, аргалж л явна гэж байна. Эрчим хүчний асуудлыг аргалаад яваад байх хэр зохимтой юм бол доо. Ийм хүйтэн, ийм нөхцөл байдалтай сар болбол сүйрэх нь ээ гэж сэтгүүлчид бичицгээгээд байгааг Б.Чойжилсүрэн харж л байгаа байх. Түүнээс үзвэл, аргалаад яваад байж болдоггүй эд байна л даа, эрчим хүчний салбар, эрчим хүч гэдэг зүйл. Энэ сайд гурвантаа эрчим хүч хариуцсан сайд хийж байгаа. Салхи хэрэгтэй, утаа хөөнө, хүйтэн их хэрэггүй, утаа ихсэнэ. Иймэрхүү л зүйл ярьсаар энэ хүрч ирэв. Аргалаад л байгаагийн нь илэрхийлэл л дээ. Б.Чойжилсүрэн ч яахав, ингэсгээд энэ хүрлээ. Одоо харин тэрбээр өөрийнхөө хувийн станциа түргэн барьж, нийтийн эрчим хүчний цутгалд хувь нэмрээ оруулбал түүнээс хүсэхийн оргил тэр болно.
Өөрөөр бол Б.Чойжилсүрэн гэдэг хүнээс хүсэх зүйл үгүй болсон, харин ч түүний хүрээлэгсэд Н.Тавинбэх , Б.Насантогтох, Б.Нямаа нар эрчим хүчээр авлига хийгсэд болон хоригдоцгоолоо. Үнэн байдал ийм л байна. Шадар сайд Тогмидын Доржхандаас хүмүүс хариуцлага нэхэж байна. Аргагүй юм даа, мань Хандаа эрчим хүчийг хоёр гурван жил дотор сэгийлгэнэ, эс чадвал намайг яллаарай ухааны юм яриад байсан хүн. Гурван жилийнхээ нүүрийг үзчихлээ. Дорвитой өөрчлөлт Хандаа авчирсангүй ээ. Тиймээс л ард түмэн Хандаа чи яав даа, одоо явж одтугай гээд байгаа нь шударга юм. Хандаа харин хэлж байна. Улс төрөөс өнөөдөр ч явсан чадна, харин хэн хэцүүг, галыг барих вэ гээд л хариу асуулт тавьж байгаа харагдана. Хандаад тэгэх эрх бий л дээ.
Гэхдээ Хандаа одоо Монголд нэг жишиг тогтоомоор байна. Хэлсэндээ байдаггүй улс төрч ингээд надаар төгсөг гээд улс төрөөс явж одмоор байна. Эх оронд энэ нэн чухал байна. Монголын улс төрчдийн худал хэлсэн, хулгай хийсэн хоёр үнэндээ дийлдэхээ байсан. Хандаа үүнд шинэ жишиг тогтоож, цаашид хэлсэндээ хүрдэггүй, хийдэггүй улс төрч “Хандаа шиг явж одно “ гэдэг хэлцийг, үлгэрлэлийг гардан хэрэгжүүлмээр байна. Ингэвэл улс орон цэвэршинэ. Худалч, хулгайч улс төрчдийн түүх цэглэгдэнэ. Ингэвэл Хандаа ардын баатар болно, эх орондоо хамгийн хүндтэй домгийг бүтээсэн хүн болно. Энэ утгаараа Хандаад баатар болох боломж байна.
Өчигдөр Улаанбаатараараа тогны хязгаарлалтад орлоо. Бүгдээ бухимдаж байна. Жүжигчин, иргэн Д.Бямбацогт “Чойжоо..., Чойжоо, тогоо... тогоо, Чойжоо хөгшөөн...” хэмээн цухалдаж, тог залгахыг шаардсан бичлэг цахимаар нэг явж байна. Таг харанхуй дотроос Д.Бямбацогт гэдэг нь нэг юм танигдаад л байна. Монголын улс төрчид, томчууд ингэж л ард түмнээ харанхуйгаас цухуйлгаж байгаа юм. Иргэнээ ч танихаа байж байна, иргэн нь танигдахаа байж байна. Төр, ард түмэн хоёр итгэл, харилцан хамаарал ингэж хүйтэншиж, энэ хэрээр цавтан холдсоор байгаа нь харамсалтай. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал ингэж улс орноос, иргэн, ард түмнийхээ сэтгэлээс холдоод байгаа улс төрчдөд л өдөр бүр сануулга өгмөөр байгаа юм даа. Ер нь бол дунджаар 100 мв-ын станци барихад гурван жил хэрэгтэй. Хандаа сайд гурван жил болоогүй байна гээд мэтгэх байх. Гэхдээ энэ хэдхэн сард Т.Доржханд станц барьж чадахгүй нь үнэн юм. Хандаа сайд Эм Си Эс-ээс намынхаа сонгуулийн бүх зардлыг, 99 хувийг авсан нь мөн үнэн билээ. Монголын улс төрчид мөнгө, сонгуулийн хандив авахдаа уургын морь шиг байдаг шигээ, Зайсанд үнэтэй байшин, сургууль барьдгаараа уургын морь байтугай хурдан жип шиг байдгийг Б.Чойжилсүрэн, Б.Нямаа хоёрын жишээнээс харж болно. Тэр Т.Насантогтох гэгч нь Эм Си Эс-д үйлчилээд, эхнэртээ баахан үнэтэй ажлын эрх олгосныг мэдээлж байна.
Манай улс төрчид, эрчим хүчнийхэн ийм л шуналын эрчим хүчтэй улс болохоор Монгол хөлдөх гээд байна. “Хандаа хөгшөөн , ажлаа өг өө, домог бүтээ, ажлаа өгч чаддаг домог бүтээ!”. Д.Бямбацогт стайл шүү.
З.САЙНТӨГӨЛДӨР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Irgen 2026-01-22 19:36:01
MAN iinhanii tolgoi erguulj.eeriigee hooltoi bailgaj bga gants hun.Buzar novsh zail.126 bolgoson.buh uomni une nemsen.
Zochin 2026-01-22 16:54:45
MAN ch gesen zundee bolovsroltoi.shan zaluuchuud bhd zaaval ene shunaliin huur pisdaagaar zuvluulj bdg yasan t1 uom.Nymdorj said cj Dorjhandaar bitgii zaalgaad bai.hol zail gj helj bsan.Daatgal.tog tsahilgaan.buh uomni une nemlee.Ene t1ees eer said hiih hun bhgui uomuu.Dorjhandaas sal.zailuul.