Өчигдөр /2022.05.28/ зохион байгуулагдсан “999 fight night” халз тулааны үеэр Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар "Zorky MMA" багийн холимог тулаанч З.Шинэчагтагыг тулаанд дуудаж, зодно хэмээн мэдэгдээд байсан билээ.
Харин түүний хариуд Ширэн бээлий клуб, "Zorky MMA" багийн тулаанч З.Шинэчагтага өөрийн цахим хуудсандаа "Энийг хүсээд байгаа юм биз дээ эвий эвий" хэмээн Э.Цэндбаатар болон өөрийнхөө рингэн дээрхи зургийг постолжээ. Сошиал орчинд ийнхүү маргалдаж эхэлсэн хоёр тулаанчыг "шоу" хйиж байна гэж үзэх ч олон хүн байна.