Г.Мөнхбаяр: Хойд эцэгтээ зодуулсан таван настай хүү, ээжтэйгээ цагдаагийн биечилсэн хамгаалалтад байгаа
hi

Таван настай хүүг хойд эцэг нь зодож, алахыг завдсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ оны тавдугаар сарын 31-ны өдөр 23 цаг 30 минутын орчим "Хүү бид хоёрыг зодчихлоо" гэдэг гомдол, мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй арга хэмжээ авч, холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх, саатуулсан. Хохирогч ээж болон хүүхдийг түр хамгаалах байранд хяналтад авъя гэдэг саналыг Цагдаагийн байгууллагаас тавьсан.
Мөн хохирогчдын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх шинжилгээний эмчийг томилон, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас холбогдогч этгээдийг хорих саналаа прокурорт хүргүүлсэн байгаа. Яг одоогоор ээж, хүү хоёрт Цагдаагийн байгууллагаас биечилсэн хамгаалалт тавьж ажиллаж байна.
Шинжээч эмчийн дүгнэлтээр ямар зүйчлэлээр ял, шийтгэл ноогдуулах эсэх нь шийдэгдэнэ" гэв.