Б.Адьяатөр


Алт олборлогчдыг "Ланд 200" машинаар хөөж, "Г" гэгчийг "онц хэрцгийгээр" хөнөөжээ

hi

Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сум Туул голын хоёр эрэгт оршдог бөгөөд 2023 оны 05-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00:00-01:00 цагийн хооронд Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт найман иргэн уурхайн ашгийн бус талбайд олборлолт хийх гэж байхад нь "Land Cruiser 200" маркийн автомашинд чихэж суусан хутгатай арав гаруй иргэд ирж, танхайран бүлэглэн зодож, 35 настай иргэн "Г"-г удаа дараа дайрч амь насыг нь "санаатайгаар" бүрэлгэжээ.


Булган аймгийн Бүрэгхангай суманд хэсэг залуус нийлж уурхайн ашгийн бус талбайд олборлолт хийх зорилгоор үйлдвэр босгож байжээ. Гэтэл 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Томоо болон Жижгээ хочит тэргүүтэй өмнө нь хорих ял эдэлж байсан этгээдүүд тэдний олборлолтын талбайд ирж, “Энэ бол бидний газар, үхэхийг хүсээгүй бол үйл ажиллагаагаа зогсоо” хэмээн сүрдүүлжээ.

“Буруу гарын” хүмүүстэй орооцолдохыг хүсээгүй үйлдвэр барих гэж байсан залуус угсралтын ажлаа зогсоосон ч тэр шөнө нь буюу 2023 оны 05-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цаг орчимд арав гаруй “рэкетрүүд” олборлолтын талбайд согтуурсан байдалтай эргэн ирсэн байна. Энэ үед тус газарт үйлдвэрийн тоног төхөөрөмжөө манаж найман иргэн үлдсэн байсны хоёр нь голын цаана зайдуу байрлаж байсан аж. 

“Land 200” маркийн автомашинтай ирсэн арав гаруй этгээдийн ихэнх нь голын наана байсан зургаан иргэн лүү хутга барин дайрсан бол Жижгээ гэгч этгээд зугтаж буй иргэдийн араас автомашинаараа мөргөхөөр хөөжээ.

Улмаар 7394ХӨА улсын дугаартай “Land 200” маркийн автомашинаар зугтаж явсан 35 настай, иргэн “Г”-г мөргөж, гэмтээсэн бөгөөд араасаа мөргүүлээд сөхөрч суусан хохирогчийн дээгүүр дахин машинтайгаа дайрч гарсан байна. Тус хэргийг үйлдэгдэж байхад “Land 200” дотор зорчигчийн суудалд сууж явсан эмэгтэй “Алаад өг. Ал л даа, арай дутуудуулчихлаа” хэмээн хашхирч, дайрч гарсных нь дараа уг эмэгтэй машинаасаа бууж ирээд хохирогчийн бие рүү өшиглөж байсан гэх.

Хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд машиндаа суун зугтсан бөгөөд хохирогчийг нэн даруй шөнийн 01 цаг орчимд Төв аймгийн Заамар сумын эмнэлэгт хүргэсэн ч хэдийн амьсгал хураасан байжээ. Амь хохирогч нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байсан ба уг хэргийн дараа зүс царайгаар танигдах аргагүй болсон учир ар гэр нь талийгаачийг хувцсаар нь л мөн гэж таньжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэгтэн болох Жижгээ гэгчийг Булган аймгийн Бүрэгхангай сумын цагдаагийн газраас баривчилсан ч тэрбээр баривчлагдахдаа тоосон шинжгүй “Алсан, тэгээд ялаа үүрнэ шүү дээ” хэмээсэн бол түүний ах Томоо гэгч “Мөнгөтэй нь гарах нь уу, танилтай нь гарах нь уу, харъя” хэмээн "томорчээ".  Томоо, Жижгээ нар нь ах дүүс бөгөөд орон нутагтаа “рэкет” хийдгээрээ алдартай, Бүрэгхангай сумынхаа цагдаа нартай холбоотойгоор зогсохгүй ард нь Бүрэгхангай сумын Засаг дарга М.Бадам байдаг тухай яригддаг байна.

Хохирогчийн ар гэр нь Бүрэгхангай сумын цагдаа нарын хэрэгт хандаж байгаа хандлага болон тус сумын Засаг дарга М.Бадам хэрэгтнүүдтэй холбоотой байж болзошгүй зэргээс үүдэн тус хэргийг Булган аймгийн цагдаагийн байгууллагаас шилжүүлж, Төв аймагт шийдүүлэх хүсэлтэй байна гэж мэдээллээ.

Хаха 3 1 Таалагдсан 9 Гунигтай 8 Нүдний булай 34 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 17