М. Учрал


Өнөөдрөөс нутгийн хойд хэсгээр хүйтэрч эхэлнэ

hi

Өнөөдөр буюу тавдугаар сарын 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +17…+22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +8…+13 градус дулаан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх