М. Учрал


Б.Бат-Эрдэнэ: Иргэн Н.Даваажавын газар дээр юу ч хийлгэхгүй

hi

Өнгөрсөн шөнө буюу /2022.05.26/-нд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Газрын үр шим"  компанийн ажилчид өрх толгойлсон иргэн Н.Даваажавын газрыг нь авахын тулд гэрийг нь хүчээр буулгаж, гудамжинд гарган овоолоод байсан билээ. 

Тэгвэл уг асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Богдхан уулын захиргаа, ХУД-ын ИТХ-ын төлөөгөч Б.Жагар нар ажиллажээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: "Улаан цайм газрын наймаа байна. Бид хэлж байгаа уугуул нутгийн иргэдтэй зөвшөлцөөд зөвшөөрч байвал аль аль талдаа маргаангүйгээр асуудлаа шийдээч гэдгийг сануулсаар байсан. Тэгээд хүч хэрэглээд ганц хүнийг хүү нь нас бараад удаагүй байгаа хөгшин настай хүнийг гадаа нь хамаг юмыг нь гаргаад овоолжихсон. Шүүхийн шийдвэрийнх ч шүүхийн шийдвэрийнхэн! та нар ч гэж та нар!

Дөрөвдүгээр сарын сүүлээр сайдтай чинь уулзаад гараад явж байхад ШШГЕГ лүү бичиг өгчихгүй яасан юм! Энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна түр хүлээ гээд. Хэний төлөө ажиллаад байгаа юм! 3,3 сая хүн байгаа биз дээ! Тэгээд хүнийг бөндөгнүүлээд зогсоогоод байдаг. ЭНЭ ГАЗАР ДЭЭР ЮУ Ч ХИЙЛГЭХГҮЙ ШҮҮ! Ямар ч үйл ажиллагаа явуулахгүй!

Газрыг 3-4 удаа дамлаж ашиг олчихоод өвөлдөө Монголд амьдардаггүй. Газрыг зарж ашиг олчихоод гэр бүлээрээ гадаадад Хавайд очоод амраад яваад байдаг. Амьдрах гэж ядаж яваа гэрээс өөр өмч хөрөнгө байхгүй иргэдийг ингэж болдог юм уу! Жаахан хүн шиг сэтгэлтэй бай. Гэрийг нь буцаагаад бариул!

Ажлын хэсэг байгуулаад Дархан цаазат газар газар дамладаг газрын наймчдаасаа салъя! Тэгээд нэг хэсэг нь баяжаад том том машин унаад иргэдийг доромжлоод байдаг. Тэгээд татвар төлөхгүй!" гэв. 

ХУД-ын ИТХ-ын төлөөгөч Б.Жагар: "Хоёр гурван машинтай өдрийн 200 мянгаар дарамталдаг хүмүүс хоёр настай хөгшинийг хянаад зураг дараад байж байна. "

Иргэдийн зүгээс төрийн байгууллаг иргэдийнхээ төлөө ажиллаж байгаад талархаж байлаа. 

 

 

Хаха 53 9 Таалагдсан 3 Гунигтай 14 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 15