Архины хамааралтай иргэдийг нийгэмд тустай хөдөлмөрт татан оролцуулж байна

hi

Өөрийн гэсэн гэр оронгүй, орц хонгил дулааны худагт амьдардаг, эрхэлсэн ажил хөдөлмөргүй, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг аймаг орон нутгаас шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 28 иргэнийг өвлийн хүйтэнд осгох, халдварт өртөх эрсдэлээс хамгаалах зорилгоор дулаан байранд байрлуулсан.

Тухайн иргэдийг түр байрлуулах хугацаанд зөвхөн дулаан байр, халуун хоол цайгаар үйлчлэхээс гадна эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эмнэлэгт хэвтүүлэх, бичиг баримтжуулах, амьдрах ухааны сургалтад хамруулах зэргээр нийгмийн хамгааллын үйлчилгээг төрийн болон магадлан итгэмжлэгдсэн ТББ-аар дамжуулан зохион байгуулж байна.

Мөн өнөөдрөөс /2022.01.21/ эхлэн тухайн иргэдээс дулаан хувцастай, ажил хөдөлмөр хийх биеийн болон сэтгэл зүйн чадамжтай 18 иргэнийг хорооллын дундах зам талбайн цас мөс цэвэрлэх нийгмийн тустай хөдөлмөрт татан оролцуулжээ. Иргэд өглөө, өдөр тус бүр 3 цагаар ажиллаж, ажлын багаж хэрэгслийг НААҮГ-аас ханган ажиллажээ.

Цагаан сарын баярын дараагаас ХХҮГ-аас иргэд, ААНБ-тай хамтран тухайн иргэдийг бүтээн байгуулалтын чиглэлийн түр болон байнгын ажлын байранд зуучлах, цалин хөлстэй ажил хийлгэхээр төлөвлөжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0