М. Учрал


НОК-оос "Digital Nation-21" арга хэмжээг зохион байгуулах боломжгүй гэж мэдэгдэж байжээ

hi

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог "Digital nation" уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж байна.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж буй тус арга хэмжээний нээлт өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй болж, цар тахлын үед иргэдийг олноор нь цуглуулсан гэх шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл тус арга хэмжээг НОК-оос зөвшөөрөөгүй юм байна. 

НОК-оос энэ сарын 1-ний өдөр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн албан бичигт "Цахим үндэстэн-Digital Nation 21" арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгджээ. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж төрийн болон ААН, иргэний аливаа арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаа НОК-оос албан бичгээр мэдэгдсэн байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0