М. Учрал


Үйлдвэрлэгч, ногоочидтойгоо хоршиж, дэм дэмэндээ өсөж байна

hi

 “Газар шим”, “Багро”, “Видан” компаниуд хамтарч, Орхон сумын иргэдээ дэмжин, хоршоолсноор ногоочид борлуултдаа санаа зовохгүй, үйлдвэрлэгч түүхий эдийн баталгаа, эрүүл ахуйд сэтгэл хангалуун байна.

“Газар шим” компанийн гүйцэтгэх захирал Ц.Төгсөө “Манай үйлдвэрийн хамгийн гол түүхий эд бол ил талбайн өргөст хэмх. Бид жил бүр долоодугаар сараас 10 сар хүртэл ногоочдоо дэмжиж, өргөст хэмх, хүнсний ногоог бэлэн мөнгөөр нь худалдан авдаг. Өнгөрсөн жилээс өргөст хэмхийн ургацаа өгөх хугацааг 20 хоногоор уртасгах зорилгоор 20 тариаланч сонгоод хамтарсан төсөл хэрэгжүүлсэн.

Ингэснээр ногоочдоосоо өдөрт 30-40 тонн, оргил цагаар 100 тонн хүртэл өргөст хэмх худалдан авч, эцсийн бүтээгдэхүүн болгодог. Манайх салат, өргөст хэмх, компот, Артишок, эрүүл мэндийн ундаа, гүн хөлдөөсөн жимс, ногоо зэрэг 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамжийн асуудалд анхаарч, эх орны хөрсөнд ургуулсан эрүүл ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангахыг уриалсан. 

Үүнтэй уялдуулан манай гурван үйлдвэрт даршилсан, нөөшилсөн, дулааны боловсруулалтын аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах нөөц, туршлага, асар их боломж бий. Гагцхүү агуулах, хүлэмж, урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг л хэрэгтэй байна” гэдгээ илэрхийллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0