Г.Жавхлантөр


С.Жавхлан АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

hi

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр, "Нөхөн сонгуульд нэр дэвших санаа бодол байгаагүй. Сүүлийн үед АН маань маш их хэрүүлтэй мэдээж хэрүүлтэй айлаас зөв шийдвэр, шийдлүүд гардаггүй. Миний зам, зарчимд нийцэхгүй байгаа учраас АН -аас гарч байгаагаа зарлаж байна. Урдах хэрүүлээ дийлэхгүй байж, улс түмнийг төвхнүүлэх, улс түмний төлөө гэсэн зүйл гарахад хэцүү юм гэдэг үнэлэлт дүгнэлтээр АН-аас гарч байгаагаа зарлаж байна.

Соёлын биет өвөө хамгаалах ажилаа хийх, төсөл хийх, уран бүтээлээ цааш нь үргэлжлүүлэх ажил руугаа төвлөрөн ажиллахаар гарч байгаа юм. Муу нуухаар сайн илчил гэдэг би юм нуугаад явдаг хүн биш, шууд хэлчихдэг учраас ямар нэгэн гомдол, санал байхгүй. АН-ыхаа залуучууд, ах нартаа та бүхэн минь нэг нэгнийгээ гэсэн сэтгэлээр хүндэтгэн, эвтэй эвлэж байгаарай ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж гарч байна.

Урлаг уран сайхны хувьд аймгуудын дуунуудыг дуулж эхэлсэн, мөн 30 гаруй дуутай цомгоо гаргахаар ажиллаж байна" гэлээ.

 

#ТУГ шууд I С.Жавхлан: Өнөөдрөөс АН-аас гарч байна

Posted by ТУГ.мн on Thursday, September 2, 2021

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0