
Монголбанкны мэдээллээр гуравдугаар сарын 17-нд ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3,528.05 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 29 төгрөгөөр буурч, 3496 төгрөгтэй тэнцлээ. Өнгөрсөн онд Монголбанкны валютын нөөц 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол сүүлийн долоо хоногийн байдлаар валют 3 тэрбум 438 сая долларт хүрч өсжээ.