Жамъяндагва


Т.Батсүрэн: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул улсын наадамд барилдуулж өгөөч

hi

Монголын үндэсний бөхийн холбооноос ёс зүйгээ үйлдэл гаргасан зургаан бөхийн барилдах эрхийг нэг сараас хоёр жилийн хугацаанд хасах шийдвэрийг гаргасан.

Тус зургаан бөхийн нэг болох Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн заан Т.Батсүрэн хийсэн үйлдэлдээ гэмшиж буйгаа цахим орчинд илэрхийлж мөн МҮБХ-нд өргөдөл гаргажээ. Түүнийг Алтан цомын барилдааны үеэр хажуугийн барилдааны үр дүнд нөлөөлөх, ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн барилдах эрхийг нэг жилийн хугацагаар хасахаар болсон юм.

Тэрбээр "Нийт бөх сонирхогчид, бөх дэмжигчиддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн заан Т.Батсүрэн миний бие Архангай болон Увсын “Алтан цом” барилдааны үеэр гаргасан үйлдэлдээ өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч нийт бөх сонирхогч, улсын гарди Бадарч ахаасаа, Архангай аймгийн бөх дэмжигчдээсээ уучлал хүсэж, гэмшиж байгаагаа илэрхийлж улмаас бэлтгэл сургуулилт хийж барилдаж чадахгүй удаан хугацаанд байж байгаад тус “Алтан цом” барилдаанд багийн дотоод шалтгааны улмаас барилдах үеэр уг асуудал үүссэн. Өөрийн буруутай үйлдэлд маш их харамсаж, гэмшиж байгааг минь хүлээж авч Улсын Баяр Наадамд барилдуулж өгнө үү" гэжээ.

Хаха 11 4 Таалагдсан 2 Гунигтай 9 Нүдний булай 15 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 13