
Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Башёг Ёкозүна Г.Ган-Эрдэнэ нэг унаатайгаар тэргүүлж байна. Мөн өнөөдөр секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, Такакэйшог давж озеки цолны болзол буюу сүүлийн гурван башёгийн нийлбэр даваа нь 33 хүрлээ.
Бусад Монгол бөхчүүдийн хувьд:
Хокүсэйхо Э.Даваанинж өнөөдөр Хошорюүтэй учраа таарч өвдөг шороодсоноор найман даваа дөрвөн унаатай боллоо.
Миторюү Б.Төрболд өнөөдөр Такарафүжид өвдөг шороодож дөрвөн даваа найман унаатай болж макэкоши боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан Ичияамамотод өвдөг шороодож зургаан даваа зургаан унаатай боллоо.
Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн сэкивакэ Хокүсэйхог давж найман даваа дөрвөн унаатай боллоо.
Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Такакэйшог давсанаар арван даваа хоёр унаатай болж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Аиомаг давж зургаан даваа зургаан унаатай боллоо.
Тэрүнофүжи Г.Ган-ЭрдэнэВакамотохаруг давсанаар 11 даваа нэг унаатай боллоо.