Сүмо: Макүүчи зиндаанд Хошорюү С.Бямбасүрэн, Г.Мөнхсайхан нар даваагаа ахиуллаа

hi

Японы мэргэжлийн сүмогийн Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө. Эхний таван өдрийн дараах байдлаар Макүүчи зиндаанд  Монгол бөхчүүдээс Сэкивакэ С.Бямбасүрэн ганцаараа дөрвөн даваа нэг унаатайгаар башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Маегаширагийн 14 дээрээс барилдаж буй Азүмарюү С.Тодбилэг Жүрёо зиндаанаас өгсөн барилдсан Цүрүгишотой учраа таарч өвдөг шороодсоноор 2 даваа 3 унаатай боллоо.

Маегашира 10 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Точиношин /м-8/ тэй учраа таарч Окүрүдаши мэхээр давсанаар 2 даваа 3 унаатай боллоо. 

Маегашира 2 дээрээс барилдаж буй  Ичиножо А.Ичинноров озеки Такакэйшотой таарч ошидаши мэхээр өвдөг шороодсоноор 2 даваа гурван унаатай боллоо. 

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил маегашира Такаяасүтай учраа таарч ёрикири мэхээр өвдөг шороодсоноор 1 даваа 4 унаатай боллоо.

Сэкивакэ С.Бямбасүрэн Мидорифүжитэй таарч кавазүкагэ мэхээр давсанаар 4 даваа нэг унаатай болсон юм. 

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн зүүн жигүүрийн комүсүби  Дайэшо нар учраа таарч Дайэшо шилдэж татаж давсанаар манай бөхийн хувьд   3 даваа хоёр унаатай боллоо. 

Хаха 2 11 Таалагдсан 2 Гунигтай 7 Нүдний булай 7 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3