Д.Жамъяндагва


Сүмо: Тамаваши Б.Мөнх-Оргил Аки башёд түрүүллээ

hi

Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр /2022.09.25/ болж байна. 

Башёг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргил  "экс" озеки Такаяасүтай  учраа таарч давж чадвал эзэн хааны цомыг шууд гардах байлаа. Харин өвдөг шороодсон тохиолдолд нэмэлт барилдаан гарах ёстой. Эхний  барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил ошидаши мэхээр шууд давж 13 даваа 2 унаатай  болж Макүүчи зиндаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. 

Түрүү хүртсэн Б.Мөнх-Оргилын хувьд 37 нас 10 сартайдаа түрүү хүртсэнээр макүүчид түрүүлсэн хамгийн ахмад бөх болон түүх бичлээ.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд: 

Маегаширагийн 16 дээрээс барилдаж буй Миторюү Б.Төрболд Ичияамомотой /м-13/- той учраа таарч өвдөг шороодсоноор 5 даваа 10 унаатай башёг өндөрлүүллээ.

Маегашира 14 дээрээс барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан Котоеко /м-9/ той учраа таарч өвдөг шороодсоноор 9 даваа 6 унаатай башёг дуусгалаа.

Комүсүби Ичиножо А.Ичинноров маегашира Точиношинтой учраа таарч  өвдөг шороодон  6 даваа 9 унаатай башёг өндөрлүүлж ирэх башёд комүсүби цолоо хураалгахаар боллоо.

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн Миогирү/м-9/ тай учраа таарч Ёрикири мэхээр давсанаар 9 даваа 6 унаатай болж башёг амжилттай дуусгалаа.

Сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн маегашира Эндог ошитауши мэхээр давж 8 даваа 7 унаатай болж сүүлийн өдөр цолоо хамгаалж үлдлээ. 

Ийнхүү Б.Мөнх-Оргил түрүү хүртсэнээр Макүүчи зиндаанд Монгол бөхчүүд 96 дахь түрүүгээ хүртлээ.

 

Хаха 13 14 Таалагдсан 6 Гунигтай 25 Нүдний булай 7 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 12