
Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр -66 кг-ын жингийн аваргын төлөө Монгол Улсын шигшээ багийн тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ нар хоорондоо өрсөлдөж, Б.Эрхэмбаяр өрсөлдөгчөө цэвэр ялснаар Гранд слам ангилалд анхны түрүүгээ авлаа.
Харин Г.Сод-Эрдэнэ IJF-ийн дэлхийн цувралаас анхны мөнгөн медалиа хүртсэн бол ДАШТ-ий хүрэл медальт Ёндонпэрэнлэйн Басхүү Гранд сламын ээлжит хүрэл медалиа авлаа. Мөн энэ жинд Яго Абулазе /IJF/ хүрэл медаль хүртэв.
×