
НБЭ-ийн талбайд өрнөд бүсийн аваргын төлөө Голден Стэйт варриорс, Даллас Маверикс багуудын цувралын эхний тоглолт болж өндөрлөлөө.
Тоглолт 112-87 харьцаагаар дайчидын талд шийдэгдэж цувралыг тэргүүлж эхэллээ.
Өнөөдөр "Алтан Мужын Дайчид"- аас Стеффен көрри 21 оноо авч талбай дээрхи бүх тоглогчдыг тэргүүлсэн бол түүнээс гадна багийнх нь зургаан тоглогч 10-аас дээш оноог авч багаа ялалтанд хүргэлээ. Эсрэг багаас Лука Дончич 20 оноо 7 самбараас бөмбөг авалт хийсэн ч ялалт байгуулахад хангалтгүй байлаа. Цувралын хоёр дахь тоглолт энэ сарын 21-ний 10 цагт эхэлнэ.
×