Д.Жамъяндагва


Аби өвдөг шороодож, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Митакиөүми нар тэргүүлж эхэллээ

hi

​​​​​Японы мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн арвангурав дахь өдрийн барилдаан өнөөдөр /2021.01.21/  болж өндөрлөлөө. Арвангурав дахь өдрийн дараагийн байдлаар Сэкивакэ Митакиөүми болон  Ёкозүна Тэрүнофүжи  нар хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна.

Ийнхүү Хацү башёгийн 13 дахь өдөр тэргүүлж байсан гурван бөхийн хоёр нь хоорондоо таарч Сэкивакэ Митакиөүми Маегашира Аби-г давсанаар Абигийн хувьд тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд маегашира Котоновакатай хамт бичигдэж эхэллээ. 

Монгол бөхчүүдийн хувьд: 

Хошёорюү С.Бямбасүрэн/М-6/, Котоеко /м-17/- той учраа тааран барилдаж уватенагэ мэхээр давсанаар 9 даваа, 4 унаатай боллоо.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, энэ өдөр Котоновака /М-14/-тай учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 7 даваа,  6 унаатай болов. 

Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Тобизарү /М-8/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж, 5 даваа, 8 унаатай болов. 

 Ичиножёо А.Ичинноров /М-2/, Саданөүми /М-11/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давж 7  даваа,  6 унаатай болов.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Ура/м-2/ -тай  хүчээ сорьж түүнд ёрикири мэхээр унаж,  4 даваа, 9 унаатай боллоо.

 

Хаха 4 1 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1