Б.Адьяатөр


Өнөөдөр Чингис хаан үндэсний музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

hi

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр Чингис хаан үндэсний музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу 5-р сарын 18-ны өдөр нь Олон улсын музейн өдөр бөгөөд эл өдрийг Олон улсын музейн зөвлөл (International Council of Museums) нийгмийн хөгжилд гүйцэтгэх музейн үүргийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд 1977 оноос жил бүр шинэ сэдвийн дор дэлхий даяар зохион байгуулж байна.

Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) 1946 онд байгуулагдсан, байгаль, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, уламжлуулан нийгэмд түгээх үүрэг хүлээсэн, музей болон музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн засгийн газрын бус, мэргэжлийн олон улсын байгууллага юм. Өнөөдөр 138 орны 44 686 музейн мэргэжилтнийг нэгтгээд байна. Монгол Улсаас ОУМЗ-ийн гишүүнээр музейн байгууллагаас элсэн 2003 оноос Олон улсын музейн өдрийг музейг удирдах байгууллага ба музейнүүдтэй хамтран тэмдэглэж иржээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0