Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар хүний эрх, инфляц, цалин тэтгэврийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд: "НҮБ-ын 2022 онд явуулсан судалгаагаар Шүүхэд итгэх иргэдийн итгэл 90 хувь нь шүүхэд итгэхгүй байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Мөн MAXIM судалгааны байгууллагын судалгаагаар шүүх хуулийн байгууллагын авлигын асуудал Монгол улсад хамгийн өндөр байна гэсэн дүн гарсан байна.
Монгол Улсад хүний эрх хамгийн их зөрчигдсөн бөгөөд энэ жил хүүхдийн эрх зөрчигдөх магадлалтай өндөр байна. Тиймээс хаврын чуулганаар АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй хамт хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг боловсронгуй болгоход УИХ-ын эмэгтэй гишүүдийг хамтарч ажиллахыг уриалж байна.
НҮБ-ын тусгай шинжээчид манай улсад ажиллаад буцахдаа хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн 99.8 хувийг шүүхийн шийдвэргүйгээр баривчилж байна гэх тайланг олон нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага нь шүүхийн шийдвэргүйгээр хүний эрхийг зөрчөөд байгаа юм.
Түүнчлэн ардчиллын зургаан индексийн 2022 оны судалгааны үр дүнгээр Монгол Улс бүгдэд нь ухарсан.
Хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хамтран зохион байгуулахыг УИХ-ын эмэгтэй гишүүдээс хүсэж байна" хэмээв.