
АТГ-аас "Нүүрсний хулгай"-н хэрэгтэй холбоотой УИХ-ын гишүүдийн нэрсийг зарласан. Энэ нэр дунд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн нэр байсан билээ.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: "АТГ-аас Нүүрсний хэрэг дээр холбоогүй гэдэг дүгнэлт гарсан. Сүүлийн гурван сар ард иргэдийн боломжийг хулгайлсан нүүрсний хулгайчдыг зарла гэж байна. Миний хувьд нүүрсний хулгайтай холбоогүй. Авилгал өгөх гэдэг зүйл анги бий. Энэ хэрэг намайг улс төрд орохоос өмнө буюу иргэн А.Адъяасүрэн бизнес эрхлэгч байхад УИХ-ын сонгууль дэвшихтэй холбоотойгоор цоллож эхэлсэн.
Шалгуулаад явж байгаа. Тодорхой хугацаа өнгөрхөөр мэдээллүүдийг өгнө. Тэрнээс биш Нүүрсний хулгайтай холбоогүй" гэв.
×