Д.Жамъяндагва


Б.Лхагвасүрэн: Бүх юм хэвийн болоод ирэхээр ханшны зөрүү өөрөө арилна

hi

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Валютын үнийг тогтворжуулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудалд Монголбанк хэрхэн анхаарч байгаа вэ. Ковид, дайны нөхцөл байдал, Хятадын хил хаасан зэргээс өөр ямар шалтгаантай байгаа вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл үүнд нөлөөлж байна. БНХАУ-д тэг ковидын бодлого хэрэгжсэн хэвээр байна. Энэ манай экспортод маш ихээр нөлөөлж байна. Энэ нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна. Энэ оны найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл 1.5 их наядын алдагдалтай байгаа. Мөн ам.долларын хүү өссөнтэй холбоотой дэлхий нийтэд бусад валютын ханш суларсан. Үүнтэй холбогдуулан бид бодлогын хүүгээ өөрчилсөн.

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн бодлого нь өнөөдөр хэрэгжүүлэх чухал асуудал болоод байна. Энэ хүрээнд ковидын өмнөх экспортын хэмжээндээ хүргэх зорилт тавьж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Эксфорт өргөжсөн тохиолдолд эдийн засаг энэ онд гурван хувь ирэх онд дөрвөөс таван хувь өсөх тооцоотой байна. Монголбанк ханшин дээр интервенци хийх арга хэмжээ авдаггүй. Монголбанк долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг. Дуудлага худалдааны зорилго нь банкны харилцагчдын гадаад худалдааг саадгүй явуулах үүднээс банкууд манай харилцагчдаас бүтээгдэхүүн худалдаж авах зайлшгүй шаардлагатай байна. Иймээс бидэнд эх үүсвэр олгож өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Импорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн. Ковидын хүнд нөхцөл байдлын үед барааны хомсдол үүсч үнэ өссөн байна гэдгийг олон улсад ч хэлж байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээгээр валют гаргаж байгаа. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн төвөгтэй үед ханшны зөрүү үүсдэг. Гэхдээ бүх юм хэвийн болоод ирэхээр ханшны зөрүү өөрөө арилдаг. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0