М. Учрал


С.Эрдэнэ: МАН-д хяналт тавих сүүдрийн парламент байгуулж байна

hi

Өнөөдөр Ардчилсан намаас төрийн ордонд мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: "2020 оны сонгуульд өнөөдрийн эрх барьж буй эрх баригчид нийт сонсогчдын олонхын саналыг авч чадаагүй. Гэсэн хэдий ч өнөөдөр УИХ-д 62 суудалтай. Нийт сонгогчдын 50+1 хувийг авч чадаагүй эрх баригчдын алдаатай шийдвэрийг иргэд харж байна. Ийм учраас бусад улс төрийн хүчнүүд нэгдэж нийлж, хяналт хийхгүй бол улс орны нөхцөл байдал улам муудна. Нийт төсвийн алдагдал 10 орчим их наяд руу орох нөхцөл байдал харагдаж байна.

Иймээс бидэнд цаашид дуугай байх эрх байхгүй. Үүний эхлэл болгож өчигдөр Ардчилсан нам Монголын Үндэсний ардчилсан намтай нэгдэн нийлсэн" гэв. 

Мөн Ардчилсан намын тамганы асуудлаар "Шүүхээс давж заалдах эрхгүйгээр тамганы маргаан эцэс болсон. Манай намд байгаа тамга жинхэн тамга. Харин Ц.Туваанд байгаа тамга хуурамч гэж шүүхээс дүгнэсэн. Одоо шүүх дээр төлөөлөх эрхийн асуудал явагдаж байгаа" гэлээ. 

 

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0