М. Учрал


Ч.Хүрэлбаатар: Экспорт нэмэгдээд байгаа хэр нь валютын урсгал бага байна

hi

Төрийн ордонд Зассгийн газрын холбогдох сайд нар 2023 төсвийг танилцуулж байна. /2022.09.28/

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийг УИХ-д өргөн барих гэж байна. Мэдээж, хуулиараа Монгол Улсынхаа эдийн засгийн бодлоготой нэвт уялдаж явах учиртай байдаг. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямар байна вэ, ирэх онд Засгийн газраас эдийн засгийн ямар бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг танилцуулъя. Монгол Улсын эдийн засгийн өсөлт хагас жилийн байдлаар 1.9 хувьтай байгаа. Манай яам холбогдох тооцоог судалж үзээд энэ жилийн гүйцэтгэлээр ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна.

Инфляци өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байна. 

Ирэх жилийн хоёрдугаар хагас гэхэд инфляцийг нэг оронтой тоонд оруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Хамгийн том эрсдэл бол төгрөгийн ханшийн уналт юм. Экспортын хэмжээ цар тахлын өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа. Харин 2023 оны эдийн засгийн бодлогодоо цар тахлын өмнөх үеийн хэмжээнд гаргана гэх бодлого барьж байна. Түр зуурын арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Долоо хоногт 150 мянган тонн нүүрс гарч байна. Нэг тонныг 150 ам.доллараар бодож байна. Экспорт нэмэгдээд байгаа хэр нь валютын урсгал бага байна. Экспортоор нүүрс гарч байхад ам.доллар орж ирж байх зохицуулалтыг хийгээд дуусаж байна. Ингэх аваас вальютын нөөцийн уналтыг зогсоох боломжтой, ханш тогтворжих боломжтой гэж үзэж байна. Мөнгөний нийлүүлэлт бууж байна. Арилжааны банкуудаас гаргаж байгаа зээлийн хэмжээ буурсан. Өрхийн бодит орлого буурч байгаа болохоор хадгаламж руугаа орж байгаа дүр зураг харагдаж байна"

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0