М. Учрал


Дарханы зам, төмөр замын бүтээн байгуулалтад албан тушаалтнууд буруу эсэхийг шалгана

hi

Засгийн газрын тэргүүн өнөөдрийн хуралдааны үеэр хоёр асуудлыг шалгах үүргийг холбогдох албаныханд өгчээ.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Өнөөдөр Ерөнхий сайдын зүгээс Дарханы замын бүтээн байгуулалт болоод Зүүнбаян болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд удааширсантай холбоотойгоор алдагдсан боломжийн өртөгийг нь тооцож, АТГ-т албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг шалгахыг даалгасан байгаа" гэв. 

Тодруулбал Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлсэн албан тушаалтнуудын гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөд гурван сар болсонтой холбогдуулан хэрэгжилтийг шалгах, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

Сангийн яам, Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох яам, агентлагууд шалгалт хийх юм байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 10