М. Учрал


Г.Дамдинням: Дарханы замаар 50 км/ц хурдтай танк явбал амьд үлдэнэ

hi

Дарханы замын асуудлаар төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өглөө. /2021.10.20/

Тэрбээр, "ЗТХЯ-ны сайд Л.Халтар асуулт асуух, үг хэлэх үед зориуд хаяж гарч явах үйлдлүүд хийгээд хамтарч ажиллахад үнэхээр хүндрэлтэй. Монгол Улсын Засгийн газрын хуулиар, УИХ-ын тухай хуулиар ч гэсэн Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Энэ нэг гишүүн, байнгын хорооны асуудал биш Монголын босоо тэнхлэгийн хамгийн том зам 3 жил болж байна. Одоо болтол 50 хувьдаа хүрээгүй байна.

Энэ замаар өдөртөө 5 мянга орчим тээврийн хэрэгсэл явдаг. Оргил ачааллын үед 15 мянга хүрдэг. Энд Баянчандман-Урьхан, Хонгор-Зүүнхараа хүртэл үхлийн зам.

ЗТХЯ-наас 50 км/ц хүртэл яв гэдэг бодит байдал дээрээ 50 км/ц хурдтай танк явбал амьд үлдэнэ. Энэ иргэд жижиг тэрэгтэй хэцүү явж байдаг. Энэ асуудлыг бие өмөөрөх маягтайгаар тайлбарлаж ярьдаг. Анхнаас энэ замын асуудалд туршлагагүй, техникгүй хятад компаниудад өгчихсөн.

Газар дээр нь очихоор өөрийн техниктэй компаний ажил явдаг. Хятад компаниуд нь аваад Монгол компаниудаар туслан гүйцэтгэгчээр хийлгэхээр тэр ажил явдаггүй. Тэдэнд санхүүжилтийн өгдөггүй асуудал байнга гардаг талаар байнгын хуралдаанаар ярьж байна.

Хоёрдугаарт Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй урсгалын төслийн нэгжийг Зам, тээврийн яам байгуулж чадаагүй. Өнгөрсөн зун хоёр сарын хугацаанд санхүүжилт гацсан. Сангийн сайд нь араас нь гуйсан захидал бичиж байж нэг удаагийн санхүүжилт олгож байгаа юм. Энэ ажлыг зохион байгуулах ёстой ажил нь Зам, тээврийн яам, сайд.  "

Хаха 2 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4