М. Учрал


Д.Энхтуяа: АН УИХ-ын нөхөн сонгуульд туршлагатай ахмад улс төрчдөө илгээсэн

hi

УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор АН-аас өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн АН-ын дэд дарга, НИТХ-ын Тэргүүлэгч Д.Энхтуяа: "Ардчилсан нам залуучууддаа дэмждэггүй гэх яриа гадуур их явж байна. Та бүхэн санаж байгаа бол 2020 оны УИХ-ын сонгуулиар АН-с нэр дэвшсэн хүмүүсийн 60 хувь нь залуучууд байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд АН-ын Улс төрийн зөвлөл ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр туршлагатай ардчиллын алтан хараацай болсон тэмцэгчдээ нөхөн сонгуульд илгээж байгаа. Аливаа улс төрд сөрөг хүчингүй, шүүмжлэлгүй байх нь дотроосоо өтөхийн эхлэл болдог, Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал шүүхийн шинэтгэл гэх зэрэг олон асуудал дээр Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байх шаардлага тулгарч байна. Тиймээс Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд туршлагатай ахмад улс төрчдөө илгээсэн байгаа" гэлээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1