Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг илрүүлжээ

hi

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалт хийж дараах гурван дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсаныг илрүүлсэн байна.   

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй  37 настай, эрэгтэй Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэр бүхий 8 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй  39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан

- Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 7 дугаар байранд Т” гэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэр бүхий 4 иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.  Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт 9 удаа торгуулын арга хэмжээ авагдаж байсан.

Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад вальют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулжээ. 

20.17 дугаар зүйл. Мөрийтэй тоглоом зохион байгуулах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1