М. Учрал


Дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно

hi

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6+11 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9+14 градус, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 градус, бусад нутгаар +14+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, +17+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 06.01-ний өдөр нутгийн зарим газраар, 02-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4+1 градус, өдөртөө +6+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +15+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10+15 градус, өдөртөө +19+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх