ЦЕГ: Аялагч Ж.Золбаяр/АМАЙ/- ыг олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн

hi

Хуулийн байгууллагаас аялагч Амай буюу Ж.Золбаярыг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж буй.

Энэ хэрэгтэй холбоотойгоор түүнийг амиа хорлосон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас "Аялагч Амайг олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн" гэсэн мэдээлэл өглөө.

Эргэн сануулахад гуравдугаар сарын 24-ний өдөр “Чингэлтэй дүүргийн "Нисдэг машин"-ы урд байрлах байранд иргэн хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж аван, хадгалж байсныг илрүүлсэн талаар мэдээлсэн билээ. 

Хаха 2 3 Таалагдсан 1 Гунигтай 11 Нүдний булай 17 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4