“Гэмтлийн эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээлэл ирүүлсний дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа билээ.
Хойд эцэгтээ зодуулж, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гурван настай хүүгийн биеийн байдал хүнд байгаа юм. ГССҮТ-өөс "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн няцрал ихтэй гэсэн онош нэмж тодорсон. Биеийн байдал маш хүнд байна. Амьсгал, зүрх судасны дэмжлэгтэй байна" гэсэн юм.
Харин хорооноос тухайн хүүгийн ахыг хайж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл төвийн дарга Г.Мөнхбаяр: "Тухайн хүүхдийн ахыг хайж байгаа гэх мэдээлэл худлаа ах нь асран хамгаалагчтайгаа байгаа. Хайж байгаа гэх мэдээлэл худал" гэлээ
×