АН: Төр ААН-үүдээ дэмжиж, татвараа багасгах хэрэгтэй

hi

АН-аас Монголын татвар, НДШ-ийн талаар мэдээлэл хийлээ. 

Өнөөдөр Монголын залуучууд нүдээ шалгуулаад, шүдээ тоолуулаад, эрүүл мэндийн үзлэгт ороод хар ажил хийхээр харийн орныг зорьж байна гэлээ. 

АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Төр засгийн хулгайтай холбоотой олон асуудлыг өнгөрсөн хугацаанд ярьсан. Энэ бүхэн гагцхүү өнөөдөр эхлээгүй.  2016 оноос эхэлсэн гэдгийг дахин сануулах үүднээс мэдээлэл хийж байна. Энэ бол татвар. Нэг талаараа татвар байгаа болохоор төр, нийгмийн халамжийн үйлчилгээ оршиж байгаа. Хэвийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэнэ. Гэтэл татвар авч байга мөнгө нь тэр чигтээ хулгайд орчихоод байгаа учраас иргэд хэцүү байдаг. Хоёрдугаар сарын 15-ны өдөр татварын тайлангаа өгнө. Хураалгасан мөнгөө яах вэ. Татвараа төлж чадахгүй нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд шүүхийн шийдвэр рүү явна, обьектоо хураалга, бүх орлогоо хураалгана, татвараас зайлсхийсэн гэж ял авна. Тэгэхээр энэ шуугианд орлого багатай иргэд ЖДҮ эрхлэгчид оршуулганы цуваанд явна. Яагаад гэвэл есөн төрлийн татварыг анх нэмж эхэлсэн. Магадгүй хоёрдугаар сарын 15-нд гарч ирээд Л.Оюун-Эрдэнийн ЗГ тавтар нэмээгүй гэх байх. Гэтэл тэр татварыг аль хэдийнээ МАН нэмсэн. 2014 оны аравдугаар сарын  13-нд Ч.Хүрэлбаатар эдийн засаг хямралтай үед нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэж хэвлэлээр нэг ярьж байсан.  Хямрал 2016 оноос эхэлсэн.

Хүн амийн орлогын албан татвар 1.5 сая төгрөг хүртэл 10 хувь, 1.5-аас дээш 15 хувь, 2.5-аас дээш 20 хувь, 3.5-аас дээш 25 хувиар нэмсэн. Үүнээс үүдэн ААН цалин нэмэхэд  хүндрэлтэй болно. Мөн ипотекийн зээл авсан 92 мянган иргэн зээлээ төлж яадахгүйд хүрнэ. Нэг талаараа татвар гэдэг зүйл асар том хулгай байдаг. Төр ААН-үүдээ дэмжиж, татвараа багасгаж дахин өршөөл үзүүлэх хэрэгтэй" гэлээ. 

Ардчилсан намын гишүүн П.Галиндэв "Өртэй хүн өөдлөхгүй, өдтэй ямаа таргалахгүй гэж Монгол ардын зүйр үг байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тавьсан Монгол Улсын нийт өр 112 их наяд төгрөг байна. Энэ бол манай улсын эдийн засагтай харьцуулахад дааж давшгүй өр. Энэ нь 3.4 сая иргэнтэй Монгол Улсын нэг иргэнд ногдох өр нь 33 сая төгрөг болж байгаа юм. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Үүнийхээ 85 хувийг БНХАУ руу экспортолдог. 25 жилийн хугацаанд гадагшаа гаргасан бүтээгдэхүүний хэмжээ 70 тэрбум ам.доллар. Бид 70 тэрбум буюу 240 их наяд төгрөгийн алт, зэс, төмрийн хүдрээ түүхийгээр нь вагоноор, автомашинаар зөөдөг. Өнөөдөр Монголын төр засгийн бодлого өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүхлээрээ буруу явж ирж.  Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэнд өөрт байгаа баялагаа түүхийгээр нь хөрш орон руугаа зөөгөөд баяжсан улс нэг ч байдаггүй "гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1