
БИЛГИЙН ТООЛЛЫН 20 2023.01.12 / ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН ЦАГААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын 1 сарын 12, Бархасбадь гараг. Билгийн тооллын 20, Харцага одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.