М. Учрал


Ууланд алхахаар явсан хоёр иргэн төөрч, нэг нь нас баржээ

hi

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн “Манзуширын хийд” гэдэг газар /Аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ 01.01-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Г, О нар “Богд хан-Уул”-ын оргил “Цэцээ гүн”-ийн чиглэлд алхалт хийгээд буцах замдаа төөрч, иргэн О-ын бие нь өвдөж явж чадахгүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:50 цагт хүлээн авчээ.

Тухайн хоёр иргэний байршлыг “What3words” аппликэйшинээр тодорхойлсноор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тухайн хоёр иргэн байгаагүй тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Г /37 настай, эрэгтэй/ өөрөө уулнаас эсэн мэнд бууж, “Цэцээ гүн” амралтын газар ирсэн тухай 01.02-ны өдрийн 00:01 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгсэн бөгөөд иргэн Э.Одбаяр /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 00:44 цагт “Өгөөмөрийн-Ам” гэдэг газраас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Хаха 7 1 Таалагдсан 0 Гунигтай 3 Нүдний булай 0 Пөөх