Д.Жамъяндагва


Б.Бат-Өлзий: Цомыг чинь түр хэрэглээд өгнө гэж хэлээд дараа нь бүр буцааж авсан

hi

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөө барилдаан өчигдөр/2022.12.29/  болж өнгөрсөн. Тус барилдаанд залуу арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн. 

Тэгвэл тус барилдаанд түрүүлсэн бөхөд өгдөг ерөнхийлөгчийн цомыг өмнө нь хоёр удаа хүртээд байсан улсын заан Б.Бат-Өлзийгийн цомыг буцаан авч Б.Орхонбаярт өгсөн байж болзошгүй асуудал цахим орчинд яригдаж байна.

Энэ талаар улсын заан Б.Бат-Өлзий " Цомоо буцааж аваад өчигдөр Б.Орхонбаяр түрүүлээд авсан. Уг нь үүрд хадгалууллаа гэж хэлж өгч байсан. Гэхдээ ийм журам байхгүй. Гурав түрүүлсэн хүнд өгөх юм байна лээ. Эхлээд энэ жил цом хийж чадаагүй чиний цомыг хэрэглэчихээд өгье гэж нэг хүн яриад дараа нь өөр хүн яриад "Ийм жура байхгүй та цомоо буцааж өгөх ёстой юм байна. Буруу ойлгосон байна" гэж хэлээд буцаагаад авсан" хэмээн мэдээлжээ. 

Эх сурвалж: Ховд.мн 

Хаха 12 3 Таалагдсан 5 Гунигтай 36 Нүдний булай 29 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 29